Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
ОРХОН АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Гандолгор томилогдов

“ОРХОН АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 16-ны өдрийн тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гандолгорыг томилсон билээ.

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “ОРХОН АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Гандолгортой уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд тэрээр ажлын амжилт хүсч, ажилдаа шинэ санал санаачилга дэвшүүлэн идэвхтэй ажиллахыг хүслээ.

С.Гандолгор нь 2002 онд Өвархангай аймгийн ЕБ-ын 10 жилийн сургууль, 2006 онд ШУТИС-ийг үйлдвэрлэлийн эдийн засгийн менежмент, бизнесийн удирдлагын бакалавр, 2023 онд МУИС-ийг Санхүү бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

Ажил эрхлэлтийн байдал нь 2006-2016 онд “Эрдэнэт хивс” ХХК-д Тээвэр хангамжийн менежер, 2016-2022 онд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтэст хангамжийн менежерээр тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай.