Аймгийн Статистикийн хэлтсээс 2023 оны нийгэм, эдийн засгийн байдлын урьдчилсан дүнг танилцууллаа. Тайлант онд 2839 хүн Орхон аймагт шилжин ирсэн нь өмнөх оноос 30.6 хувиар буюу 666 хүнээр их байна. Шилжин ирэгсдийн 1000 гаруй нь нийслэл Улаанбаатар хотоос байгаа бол үүний дараа Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ зэрэг аймгаас шилжин ирж суурьшжээ.
Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын эерэг үзүүлэлтийг хүргэе.
Төсвийн орлого - 45.8% нэмэгдсэн.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлого –14.1% нэмэгдсэн.
Гадаад худалдааны нийт эргэлт-17.6% нэмэгдсэн.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт – 17.4% нэмэгдсэн.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалт – 7.8% нэмэгдсэн.
Барилга угсралт, их засварын ажил -20.2% нэмэгдсэн.
Тээврийн салбарын орлого-8.9% нэмэгдсэн.
Худалдаа, нийтийн хоолны бараа гүйлгээ -27.3% нэмэгдсэн.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого – 11.9% нэмэгдсэн.
Ахуйн үйлчилгээний орлого – 29.3% нэмэгдсэн
Нийт бий болсон ажлын байр – 10.1% нэмэгдсэн.
Шинээр бий болсон ажлын байр-13.5% нэмэгдсэн.
Эрүүл мэндийн нийт үзлэг –7.5% нэмэгдсэн.
Урьдчилан сэргийлэх үзлэг -1.7% нэмэгдсэн.
Халдварт өвчнөөр өвчлөгсөд -356.5 продицимилээр буурсан.
Гэмт хэргийн илрүүлэлт -0.5 нэгж хувиар нэмэгдсэн.
Анхаарах үзүүлэлт:
Бүртгэгдсэн гэмт хэрэг – 4.1% нэмэгдсэн.
Гэмт хэрэгт холбогдогч -19.6% нэмэгдсэн байна.