Орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авахаар төлөвлөсөн. Үүнд, ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1 байна. Орон сууц, нийтийн ахуй үйлчилгээнд ашиглаж байгаа техникт парк шинэчлэл хийснээр үйлчилгээний хүртээмж сайжрах юм.
Мөн энэ онд Хот тохижуулах газарт зам талбай цэвэрлэх зориулалттай олон үйлдэлт авто машин, тусгай зориулалтын техник хэрэгсэл нийлүүлнэ. Үүнд орон нутгийн төсвөөс 1,3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Авто грейдер 1, 4 тоннын индүү 1, тусгай зориулалтын авто машин 1 байна. Үр дүн гэр хорооллын болон хотын төвийн авто замын засвар, арчлалт, үйлчилгээ сайжирна.
Мэдээллийн төв