Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
Хүрэнбулаг багийн тохижилтод 409.2 сая төгрөг зарцуулна

Орон нутгийн төсвийн 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүрэнбулаг багт энэ онд дараах бүтээн байгуулалтыг хийнэ.

Хүрэнбулаг багт нэг чиг хардаг 5 ширхэг камер суурилуулна. Ингэснээр одоо ажиллаж байгаа 56 камер 5-аар нэмэгдэнэ гэсэн үг юм. Үүнд орон нутгийн төсвөөс 39,3 сая төгрөг зарцуулна.
Орон нутгийн төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14 дүгээр байрны зүүн талаар, 24,25 дугаар байрны авто зам, авто зогсоолд их засвар хийнэ. Тус багт нийт 1,4 км авто замд их засвар, шинэчлэл хийхээр байна.
4-16,18,26 дугаар байрнуудын дунд тоглоомын талбай, 4-26,27 дугаар байрны явган зам, 10 дугаар цэцэрлэгийн баруун, зүүн хэсгийн явган шатыг шинэчилж, засварлана. Үүнд орон нутгийн 409,2 сая төгрөгийг зарцуулна.
13 дугаар сургуулийн гадна фасад, Анхны оч өрхийн эмнэлгийн дээврийн болон дотор засвар, 19 дүгээр цэцэрлэгийн дээвэр, дотор засварыг хийнэ. Үүнд 892,8 сая төгрөгийг зарцуулна.