Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН “ИХ ЗОГСОЛТ” 48 ЦАГ ҮРГЭЛЖИЛНЭ

Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилдээ нэг удаа бүрэн зогсож, төлөвлөгөөт их засварын ажлыг гүйцэтгэдэг. Энэ жилийн “их зогсолт”-ын бэлтгэл хангах Ажлын хэсгийн сүүлчийн хуралдаан өчигдөр болж, их засварын бололцоо нөхцөл хангагдсан, хүн хүч, техник бүрэн бэлтгэгдсэн, шаардлагатай сэлбэг материалын худалдан авалт хийгдсэн тул үйлдвэр бүрэн зогсоход бэлэн болохыг цехийн дарга нар үйлдвэрийн удирдлагуудад илтгэжээ. Үүний дүнд Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 18:00 цагаас эхлэн 48 цаг бүрэн зогсож, бүтэн жил тасралтгүй, найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх их засварын ажлаа гүйцэтгэж эхэлнэ. Энэ хугацаанд мөн ТЭЦ 4 зогсолт хийж засвар үйлчилгээгээ мөн хийдэг юм.