Улс төр
*. Админ .*
Нэг жилээс өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГУУДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ХУУЛЬ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

“Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус овоолгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зарим санаачилга хууль эрх зүйн орчин бүрдээгүй шалтгаанаар ажил хэрэг болох боломж бүрдээгүй. Тэгвэл дээрх овоолгуудыг ашиглах үйл явцыг хууль ёсны болгох зорилгоор УИХ-ын гишүүн Д.Батлут “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж байна.
Ингэхдээ олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах, төрөөс үзүүлэх татварын болон бусад дэмжлэгийн талаарх эрх зүйн орчныг тодорхой болгох зорилготойгоо хэлжээ.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус овоолгыг түшиглэж “Ачит Ихт”, “Зэс Эрдэнийн Хувь” зэрэг ААН-үүд үйл ажиллагаа явуулж буй. Дээрх компаниуд катодын цэвэр зэс үйлдвэрлэж олон улсын зах зээлд борлуулдаг юм.