Их хэмжээний бороо орсны дараа хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Мөн зам дагуу тогтсон тогтоол усыг машинаар гаталснаар явган зорчигч рүү цацах эрсдэл бий. Тэгвэл үүнийг хуулиар шийдвэрлэх боломжтой бөгөөд жолооч санаатайгаар тогтоол усыг гаталж явган зорчигч руу ус цацагдсан бол 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай байдаг юм. Тухайлбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.