Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
БИДЭНД ТАМХИ БИШ ХҮНС ХЭРЭГТЭЙ

Дэлхийн Тамхигүй өдрийг ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газарт хандан аминд халтай тамхины тариалалтад хөнгөлөлт үзүүлэхээ зогсоож, сая сая хүнд хоол тэжээл болохуйц илүү тогтвортой хүнс тариалалтыг дэмжихийг уриалж “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий дахинаа дам тамхидалтын улмаас жилд 1,2 сая хүн нас бардаг тоо байна. Дам тамхидалтын улмаас 7000 гаруй химийн нэгдлээр тамхи татдаггүй хүмүүс хорддог. Харин жил бүр Монгол улсад 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг бөгөөд тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72% нь 70 наснаас өмнө тохиолдож болох нас баралтын 17%-ийг эзлэж байна.