Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
УНАДАГ ДУГУЙТАЙ АВТОМАШИНТАЙ ЗЭРЭГЦЭН ХӨДӨЛГӨӨНД ОРЖ ГЭМТЭЖ БЭРТЭХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА

Он гарсаар аймгийн хэмжээнд 8 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой бага насны хүүхдүүд дугуйтай замын хөдөлгөөнд оролцож осолд өртөх тохиолдож нэмэгдэж байгааг замын цагдаагийн газраас анхааруулж байна. Замын хөдөлгөөний тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог мөн 10-с дээш насны хүүхдүүдийг зөвхөн зориулалтын дугуйн замаар хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг тул авто машинтай зэрэгцэн эрсдэл дагуулж хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр эцэг эхчүүд хяналт тавихыг аймгийн замын цагдаагийн тасгаас сануулж байна.