Төрийн байгууллагуудын 2022 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн шалгалтын дүнгээр Бодлогын хэрэгжилт, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг зэргээр аймагтаа тэргүүлсэн 5 байгууллагад өнөөдөр шагнал гардууллаа. Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд шилдэг байгууллагаар шалгарч дээрх байгууллагуудыг аймгийн Засаг даргын захирамжаар тус бүр өргөмжлөл, гурван сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.