Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 19653 ХҮҮХДЭД УЛААН БУРХАНЫ ВАКЦИН ХИЙНЭ

2023 он гарсаар дэлхийн 131 оронд улаан бурхан өвчин бүртгэгдээд байна. Хөрш зэргэлдээ орнуудад улаан бурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Монгол улс улаан бурхан өвчний вакциныг 10 сартайгаас 8 настай бүх хүүхдүүдэд хийхээр болсон. Үүнтэй холбоотой манай аймгийн эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Манай аймагт 10 сараас 8 настай 19653 хүүхэд бүртгэлтэй байгаа юм. Амьсгалын замаар халддаг хор хөнөөл ихтэй тус өвчний товлолын дархлаажуулалт улс орон даяар ковид-19 өвчний хөл хорионы үеэр 95 хувь буурсан учраас тухайн өвчин зөөвөрлөгдөн орж ирвэл их хэмжээний хохирол гарах эрсдэлтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас үзжээ. Иймд өмнө нь товлолд ашиглагдаж байсан Энэтхэг улсад үйлдвэрлэсэн улаан бурхан өвчний дархлаажуулалтын вакциныг татан төвлөрүүлж өнөөдрөөс дархлаажуулах ажлыг эхлүүллээ.