Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН 4 ТАЙЗ ЗАСНА

Энэ жил 71 дэх жилдээ хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж байна. Энэ жил орхон аймгийн хэмжээнд хүүхэд бүхэн жаргалтай байг уриатайгаар тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран 2 талаас ажлын хэсэг байгуулан үйл ажиллагаагаа зохион байгуулах бөгөөд аймгийн зүгээс үйл ажиллагааны зардалд 15 сая төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1 өдөр үйлчилгээний төвийн урд талбай, номын төвийн урд талбай, А.Амарын талбай, цэцэрлэгт хүрээлэн гэсэн 4 газарт хүүхэд багачуудад зориулсан тайз засаж соёл урлагийн байгууллагууд тоглолт зохион байгуулах юм байна. Харин 1500 хүүхдийн парад зохион байгуулах эсэх асуултад анги хамт олон хүүхдүүд өөрсдийн гаргасан амжилтаа олонд таниулах зорилгоор парад алхалт зохион байгуулах санал гаргаж байгаа учраас дэмжих боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллана гэдгээ ажлын хэсгээс мэдэгдлээ.