Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД ЗЭЭЛИЙН ХҮҮГ УРЬДЧИЛАН АВАХЫГ ХОРИГЛОНО

Санхүүгийн зохицуулах хороо, ЗДТГ хамтран зохион байгуулж буй санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдан мөрдөж буй хууль, журмын талаар мэдлэг олгох, чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг болж байна. Мөнгөн зээлийн (ломбард) үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн өдрийн зээл буюу хүүг урьдчилж авахыг хоригложээ. Иймд иргэд зээл авсан хоногоороо хүүгээ төлөа юм.
• Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх
• Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд өөрийн нэрээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг бусдад зөвшөөрөхийг хориглоно.
• Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд хоёр ба түүнээс дээш зээлийн үйлчилгээний салбар ажиллуулах бол салбар бүрд менежер ажиллуулна.
• Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно.
• Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн бол энэ тухайгаа харьяалах бүртгэх байгууллагад даруй мэдэгдэж, гэрчилгээг хураалгана.
• Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглоно.
• Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.
• Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно.
• Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.
• Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна.