2017 онд Даваат багийн 17-р сургууль ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээж авсан ч 2021оны 9сард нурж эхэлсэн. Азаар нурах үйл явц шөнө болж Урагшлах компани хүний амь нас эрүүл мэндийг хохироогоогүй ч өнөөдрийг хүртэл 3 жил тус сургуулийн сурагчид тогтсон анги танхимгүй өдийг хүрлээ. Улсад ганцхан шинжээчээр араа "бат" даалгадаг Урагшлах компанийг Орхон аймаг барахгүй одоог хүртэл шүүхдэлцсээр... 2,3 тэрбум төгрөгөөр боссон тус сургуульд нурснаас хойш нийт 800 орчим сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцууллаа. Бас болоогүй хөрсийг нягтаршуулах анхны туршилт хийх гэж байна. Хөрс нь сайн нягтардаг эсэх нь тодорхойгүй технологийг өнөөх л 17-р сургууль дээр турших гэнэ. Эргээд хүүхдүүдэд аюултай орчин бүрдэх вий гэдэг асуулт хариултгүй...