Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ТӨВ БОЛОН ХАНГАЙН БҮСИЙН 7 АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН, ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН МАНАЙ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Тээврийн цагдаагийн алба, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төв, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хандлагаа өөрчилье” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүний хүрээнд манай аймагт төв болон хангайн бүсийн 8 аймгийн нэгдсэн зөвлөгөөн болж байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжийг шат дамжлага бүрд бүрдүүлэх үүднээс жолооч бэлтгэх сургалтын төвүүдийг ийнхүү бүсчлэн хамруулж байгаа юм. “Хандлагаа өөрчилье” арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, жолооч нарын хандлага, ур чадварыг сайжруулах зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж байна. Дашрамд дурдахад манай аймагт жолооч бэлтгэх 11 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр ургалтын байгууллагаар жилд 1500 гаруй жолооч бэлтгэгдэн гардаг юм.