ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Орхон аймгийн Музей хамтран Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд, үлэг гүрвэлийн сэдэвт маркийн үзэсгэлэн гаргажээ. Тухайн үзэсгэлэнг 0-16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй ирэх сарын 4 хүртэл үзэх боломжтой юм байна. Үзэсгэлэнд ноцолдож байгаа үлэг гүрвэлүүд, өндгөө дарж байгаа үлэг гүрвэл, үлэг гүрвэлийн чулуужсан үр хөврөл, эвэрт үлэг гүрвэлийн 15 зулзага зэрэг үзмэрийг дэлгэжээ