Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭРЭЭ ШАЛГАРСАН ТАВАН БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛНА

Төрийн байгууллагуудын 2022 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн шалгалтын дүн гарчээ. Аймгийн Засаг даргын захирамжаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийх хэсгийг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос эхлэн Жаргалант, Баян-Өндөр сумын ЗДТГ, 25 агентлагт хуваарийн дагуу хяналт шинжилгээ үнэлгээг хийж гүйцэтгэжээ. Хяналт, шинжилгээ, үнэлгээг гурван чиглэл, 18 үзүүлэлтээр дүгнэсэн байна. Тодруулбал, Бодлогын хэрэгжилт, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг зэргээр үнэлжээ. Захиргааны байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймгийн хэмжээнд Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар  шилдэг байгууллагаар шалгарчээ. Дээрх байгууллагуудыг аймгийн Засаг даргын 2023 оны энэ сарын 17-ны өдрийн А/413 дугаар захирамжаар тус бүр өргөмжлөл, гурван сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэжээ