Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ОРХОН АЙМАГТ ШИЛЖИН ИРСЭН ИРГЭДЭД НОГООН КАРТ ОЛГОЖ БАЙНА

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд манай аймаг 20,000 хүн амаар бүл нэмэх үүрэг даалгавар авсан. Үүний хүрээнд манай аймагт шилжин ирсэн иргэдэд шилжин ирсэн бүртгэл бүхий ногоон картыг олгож байна. Манай аймаг орон нутгийнхаа давуу тал хүн амыг татан суурьшуулах боломжийн талаар энэ сарын 4 5ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж АШУИС, ШУТИС, МУБИС, Этүгэн зэрэг сургуулийн төгсөн ангийн оюутнуудад орон нутгаа танилцуулж өөрийн мэргэжлээр ажиллах боломжийг нь бүрдүүлэн өгөх талаар ярилцан 90 оюутанд ногоон карт гардуулжээ.