Орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд олгох ипотекийн 3%-ийн хүүтэй зээлийг манай аймагт олгож эхэлжээ. Урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах юм. Аймгийн хэмжээнд 7 банк ипотекийн зээл олголтын хүсэлт авч эхлээд байна. 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг 360 сар буюу 30 жилийн хугацаатай олгох юм. Одоогийн байдлаар төрийн банкаар дамжуулан 2 иргэнд нийт 180 сая төгрөгийн олголт хийгдсэн байна. Энэ зээлийн гол шалгуурт өмнө нь ипотекийн зээлд хамрагдаагүй байх гэсэн нөхцөл байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд 3 жилийн хугацаанд 3 хувийн зээлд хамрагдаж 4 дахь жилээсээ ипотекийн 6 хувийн хүүтэйгээр эргэн төлөх юм.