Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
2022 ОНД МАНАЙ АЙМГИЙН 1061 ЖОЛООЧ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ УЛСАД 824,4 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОРУУЛЖЭЭ

Манай аймагт 11 жолооны сургууль үйл ажиллагаа явуулж тухайн сургуулиадаар 7 хоногт 40 шинэ жолооч төгсөж байна. Тухайн жолооны курсуудын бэлтгэсэн суралцагчдаас аймгийн замын цагдаагийн тасгийн 2 эрх бүхий байцаагч шалгалт авч төгсөгдөг. Жилд дунджаар 1540 гаруй шинэ жолооч тухайн 11 жолооны сургуульд бэлтгэгдэн жолоодох эрхийн үнэмлэхээ авч байна гэсэн үг юм. Харин эсрэгээрээ 2022 онд манай аймагт 2061 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулж улсын төсөвт 824,4 сая төгрөг тушаажээ. Энэ бол зөвхөн эрх хасагдсан жолооч нарын төрд өгсөн хариуцлагын торгууль. Харин үүнээс гаднах торгуулиудаа тооцвол хариуцлагагүй иргэдийн төлсөн мөнгөөр хот доторх замыг өргөтгөх тэмдэг тэмдэглэгээг сайжруулах гээд эргээд нийгэмд хэрэгтэй олон зүйлд зарцуулж болохоор... Энэ их хэмжээний мөнгө хаашаа зарцуулагддаг вэ ?