Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТААР ӨНДӨР ҮНЭЛЭГДСЭН БАГШ НАР ЦАЛИНГИЙН 10-25 ХУВИЙН УРАМШУУЛАЛ АВНА

Монгол Улсын Засгийн Газрын 5-р тогтоолын 3 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг 4 шалгуур, 13 үзүүлэлтийн хүрээнд үнэлж эхэлсэн. Манай аймгийн тухайд 18 сургууль, бага дунд ахлах ангийн 1180 багш хамрагдаж байна. Түүврийн аргаар нэг багшийн хичээл заадаг нийт хүүхдийн 40 хувиас түүвэрлэн шалгалтад хамруулж байгаа юм. Ингэж үнэлгээний шалгалт авснаар нийт 6 түвшинд багшийг үнэлж эхний 4 түвшинд багтсан багш нар үр дүнгийн урамшуулал буюу цалингийн 10-25 хувийн урамшуулалд авах юм. Ирэх жилээс төрийн болон хувийн өмчийн бүх сургууль энэ шалгалтад хамрагдах юм. Энэ жилийн тухайд манай аймгийн Билигт Өргөө сургууль саналаараа шалгалтад хамрагдаж байгаа юм байна.