Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ 10 ХҮН ТУТМЫН 9 НЬ ӨВЧИЛДӨГ

2023 оны эхний 3 сард дэлхийн 124 улсад улаан бурхан өвчний 45256 тохиолдол бүртгэгдээд байгаагийн дунд хил залгаа ОХУ-д дэгдэлт гарсаар байгаа ба Буриад улсын Хиагт хотод 4-р сард 5 тохиолдол батлагдаад байна. Мөн Хятад улсад ч бүртгэгдсээр байна. Монгол улс 2023 оны 4 дүгээр сард хийсэн эрсдэлийн үнэлгээгээр улаан бурхан өвчин зөөвөрлөгдөн орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ийн нөхцөл байдлаас хамаарч дэгдэлтийн жилүүдэд товлолын дархлаажуулалтын хамралт тодорхой хэвээр буурсан бөгөөд сүүлийн 5 жилд Улаан бурхан, гайхан хавдар, улаануудын вакцины 1-р тунгаас 40557, 2-р тунгаас 69163 хүүхэд хоцорсон байгаа нь улаан бурхан зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд томоохон дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс дархлаажуулалтын хамралт тавьсан зорилтод хүрээгүй, дархлалын түвшин буурсан зорилтот бүлгийн хүн амд Улаан бурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалтыг хийхээр төлөвлөж байна. Манай улс 10 сартайгаас 9 настай хүүхдүүдэд улаан бурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалтыг хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Харин манай аймгийн тухайд хэзээнээс дархлаажуулалтын ажил эхлэх нь тодорхойгүй байгаа юм.