Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
24 ЦАГААР 215 ЛАВЛАГАА ТОДОРХОЙЛОЛТ АВАХ БОЛОМЖТОЙ ЦАХИМ ТӨВ НЭЭГДЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд 24 цагийн турш нээлттэй байх “Цахим төв”-ийг байгууллаа. Ингэснээр Орхон аймаг орон нутгуудаас анхлан төрийн үйлчилгээний “Цахим төв”-ийг албан ёсоор нээж байна. Иргэд тус цахим төвөөс төрийн 215 үйлчилгээг нэг дороос авахаас гадна Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эрх зүйн хөтөч тусламж үзүүлнэ. Мөн ХААН банкны АТМ болон киоск машин, Төрийн банкны АТМ, Төлбөр тооцооны киоск машинаар Төрийн үйлчилгээ, үүрэн холбоо, авто тээвэр гэх мэт таван төрлийн 33 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Орхон аймаг Цахим болох үндсэн зорилтын хүрээнд “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Тус хөтөлбөрийн хүрээнд хийж буй нэг ажил нь энэхүү Цахим төв юм.