Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
НЯМ ГАРАГТ ЭРДЭНЭТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД “БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” ӨДӨРЛӨГ БОЛНО

Жил бүрийн тавдугаар сарын 15-нд дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог. Энэ өдрийг угтан “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийг Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд  энэ сарын 14-нд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр “Аав, ээж, би” буухиа тэмцээн, Open mic, циркийн тоглолт, мөлхөө жаал, Аз жаргалтай гэр бүл зэрэг 10 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.  Өдөрлөг 10:00-18:00 цаг хүртэл үргэлжилэх юм.мГэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн оролцоог хангах, спорт танин мэдэхүйн мэдлэг ойлголтыг хөгжүүлж, гэр бүлийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дэмжих зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ЗДТГ-ын НБХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулагчаар Баян-өндөр сумын ЗДТГ, Соёл урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Биеийн тамир спортын газар, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Эрүүл мэндийн газар, Төрийн бус байгууллагын төлөөллүүд ажиллаж байна.