Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 10-НД БОЛНО

Хаврын бүх нийтээр мод тарих үйл ажиллагааны өмнө тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ Пүрэв гарагт тус үзэсгэлэнг А.Амарын талбайд зохион байгуулах гэж байна. Аймгийн хэмжээнд 27 төрлийн 2397 ширхэг тарьц, суулгацын нөөц байгаа бөгөөд эдгээрээс 500 мянга орчмыг нь бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан үзэсгэлэн худалдаанд гаргах юм байна.Энэ жил Орхон аймаг бүх нийтээрээ мод тарих өдрөөр 1200 га талбайд 4.7 сая ширхэг мод тарихаар төлөвлөж байна.