Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН УЛС ОРОН ДАЯАР “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД 2023” ЭХЭЛЛЭЭ

Татвар төлөгчдийн өдрийг энэ жил 24 дэх жилдээ “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Орхон аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд цахим үйлчилгээг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Үүнд:
2023.05.08 "Татвар төлөгчдийн өдөр-2023" нээлт
2023.05.08 “Татвар төлөгч танд баярлалаа” нөлөөллийн арга хэмжээ
2023.05.10 Татварын албаны болон аймгийн тэргүүний татвар төлөгчийн ажлын байр, үйл ажиллагаатай танилцах
2023.05.11 Жаргалант суманд “Цахимаар үйлчлүүлье” нээлттэй хаалганы өдөрлөг
2023.05.13 Амарын талбайд “Цахимаар үйлчлүүлье” нээлттэй хаалганы өдөрлөг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд их дээд сургууль ЕБС-уудад татварын тухай ойлголт өгөх сургалт иргэдрүү чиглэсэн чухал шаардлагатай мэдээллүүдийг өгөхөөр төлөвлөжээ.