Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ЭРДЭНЭТ ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.МӨНХДАЛАЙГ ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЛОО

Хот тохижуулах газрын даргын суудал багагүй хугацаанд эзгүй байсан. Тэгвэл өнөөдрийн аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр өмнө нь Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга, хотын ерөнхий архитектораар ажиллаж байсан Б.Мөнхдалайг хот тохижуулах газрын даргаар томилсныг зарлалаа. Хаа очиж бүхэл бүтэн хотын ерөнхий төлөвлөлтийг гаргадаг байсан толгойг хот тохижуулах газрын даргаар тавьсныг сонсоод одоо энэ газар овоо болох байх гэсэн хүлээлт үүссэнийг учир мэдэх хүмүүс ярьж эхэллээ. Сонгуульт хугацаа дөхсөн сорих цаг бага хэдий ч хот тохижуулах газрын тэр олон парк шинэчлэлт энэ удаа ач тусаа өгөх буй за