Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ӨРХӨӨР БИЗНЕС ЭРХЛЭХ 10 БҮСГҮЙГ ОРОН НУТГААС ДЭМЖИНЭ

Аймгийн ЗДТГ, ХХААГ, Орхон аймгийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ хамтран “Өрхийн аж ахуйг хэрхэн амжилттай эрхлэх тухай” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 200 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо. Өрхийн болон бичил бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг төрөөс олгож байгаа. Үүнд, ЖДҮ-ийг дэмжих сангаас Орхон аймагт 1.5 тэрбум төгрөг хуваарилсан бол аймгийн ЗДТГ-аас “Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан”-аас бичил бизнес эрхлэгч, иргэдэд 50 хүртэлх сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээл олгож байна. Мөн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 5-6 хувийн хүүтэйгээр олгодог. Өнөөдрийн энэ сургалт бол эмэгтэйчүүд өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж амжилттай явах боломжтойг ойлгуулахаас гадна сургалтанд ирсэн 10 эмэгтэйг сонгон менторлож бизнес эрхлэх боломжийг нь дэмжих юм байна.