Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ЭРДЭНЭТ ХОТЫН ГАЗАР НУТГИЙН 13,7 ХУВИЙГ УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ХИЙХ ГАЗАР ЭЗЭЛДЭГ

“Хариуцлагатай уул уурхай” Хангайн бүсийн чуулган манай аймагт эхэллээ. Тус чуулганыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Австралийн Холбооны Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулганд Орхон, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцож байна. Чуулганы эхний хэсэг “Уул уурхайн талаар баримталж буй бодлого, хариуцлагатай уул уурхай” сэдвээр төрийн болон мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцууллаа. Орхон аймаг 84.5 мянган га нутаг дэвсгэртэй. Үүний 11.6 мянган га талбай нь уул, уурхайн олборлолтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Орхон аймаг уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудтай уул уурхайн засаглал, байгаль орчин, нийгэм гэсэн гурван чиглэлд хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг. Үүний хүрээнд байгалийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа юм байна.