Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ОЙРЫН ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД МАНАЙ АЙМАГТ 150 СУВИЛАГЧ, 50 НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ШААРДЛАГАТАЙ

 “Хамтдаа Эрдэнэтэд Хөгжье” өдөрлөгийг аймгийн ЗДТГ, БШУГ, ЭМГ-ынхан АШУҮИС, МУБИС, ШУТИС болон Этүгэн дээд сургууль дээр өнөөдөр зохион байгуулж байна.  Өдөрлөгөөр төгсөх дамжааны оюутнуудад аймаг орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөл, орон нутгийн онцлог давуу тал, хэрэгцээтэй байгаа ажлын байрны талаарх мэдээллийг өгч байна. Ойрын хоёр жилийн хугацаанд манай аймагт 150 сувилагч, 50 нарийн мэргэжлийн эмчийн боловсон хүчин шаардлагатай. Манай аймгийн 180 эмнэлгийн байгууллагад 2000 орчим хүн ажилладаг. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар "Эмч "хөтөлбөрийг батлуулан 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрөөрөө эрүүл мэндийн салбарын ажиллагсдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудал, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг нь эмч, эмнэлгийн ажилтнуудад бодит дэмжлэг болдог. Мөн төгсөлтийн дараах сургалтыг манай аймаг явуулдаг бөгөөд энэ жил ерөнхий мэргэжил, сувилагчийн мэргэжлийн хоёр индексээр 2 сургалт явуулж байна.