Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ШҮҮР АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД 5 АЛБАН ТУШААЛТНЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Шүүр ажиллагаатай холбоотой төрийн 110 байгууллагад албан бичиг хүргүүлж төрийн албаны шалгалт өгөөгүй ажиллаж байсан БШУГ-н 4 мэргэжилтэн, Соёл урлагийн газарт албан тушаалын шаардлага хангаагүй 1 мэргэжилтэн нийт 5 мэргэжилтэнг албан ажлаас нь чөлөөлжээ. Харин түр орон тоон дээр ажиллаж байгаа 20 гаруй мэргэжилтэн байна. Энэ 4-р сарын 1нээс эхлэн төрийн албаны журамд өөрчлөлт орж ангилал зэрэг дотроо албан тушаалаа сэлгэн ажиллах 5 хоногийн хугацааг тухайн байгууллагад өгдөг болсон бөгөөд нөхөх боломжгүй үед төрийн албаны зөвлөлд мэдэгдэн 10 хоногийн хугацаатай бүртгэлийг явуулдаг. Үүний дараа бүртгүүлсэн иргэдээс шалгуурт тэнцсэн нөөцөд бүртгэлтэй иргэд дунд тусгай шалгалтыг зохион байгуулж сул орон тоог нөхөх юм. Харин төрийн үйлчилгээний 2 байгууллагын удирдах албан тушаалтанд төрийн албаны зөвлөлөөс албан бичиг хүргүүлж АТГ-т мэдээллийг илгээсэн байна.