Нийгэм
Б. Урангоо
Бараг 2 жилийн өмнө
ХЯНАЛТЫН КАМЕРГҮЙ ГЭР ХОРООЛЛУУДАД ГЭМТ ХЭРЭГ ИХЭЭР ГАРЧ БАЙНА

Цагдаагийн газарт эзэн холбогдогч нь тодорхойгүй 111 хэрэг бүртгэлтэй байгаагаас 19 нь орон байрны хулгай байгаа юм. Орон байрны хулгайн хэрэг ихэвчлэн гэр хороолол буюу алслагдмал газар, хяналтын камергүй гудамж талбайд үйлдэгдэж байна. Цагдаагийн газраас гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хяналтын камеруудын засвар үйлчилгээг сайжруулж одоо асахгүй байгаа 85 байршлын камерыг хурдан хугацаанд засварлах шаардлагатай байгааг хэлж байна. Аймгийн хэмжээнд нийт 367 теле хяналтын камер байгаагаас 282 нь хэвийн ажиллаж байна. гэр хороолол хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа ё цаашид энэ байдлаараа удаан ажиллах боломжгүй юм. Иймд камерын ашиглалтыг сайжруулж үр дүнтэй ажиллах хэрэгтэй байгаа юм.