
ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар 26-ны Баасан гарагт хичээллээд зуны амралт эхлэх хуваарьтай байгаа гэж салбар яамнаас мэдээлсэн. 4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амрах юм. Энэ хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд 24 сургуульд 23,000 хүүхэд сурч байгаагаас бага ангийн 12000 төгсөх буюу 12 дугаар ангийн 1197 сурагч байна.