Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ОРХОН АЗЗА ТӨХК ХОТ ДОТОРХ ЗАМЫН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНД ЖИЛД 500 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

Энэ онд хотын доторх авто замын засвар, арчилгаанд орон нутгийн төсвийн 500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Дээрх төсвийн хүрээнд 2730 метр квадрат замын нөхөөс, мөн замын хучилтын тэмдэг тэмдэглэгээ хийнэ. Тухайлбал, Барилгачдын талбайгаас Сүмийн уулзвар хүртэлх төв замын тэмдэг, тэмдэглэгээ, цагаан зураасыг шинэчлэх ажил хийнэ. Мөн сургууль, цэцэрлэг орчмын явган хүний 65 гарц, 4620 метр квадрат шороон замын хөвөө, явган хүний 60 метр хашлагыг сэргээн засварлах юм. Дээрх төсөвт багтаан гүйцэтгэх засвар үйлчилгээнээс гадна зайлшгүй нөхөх шаардлагатай 1800 метр квадрат зам байна. Үүнийг нөхөх ажилд 131 сая төгрөг шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас мэдээллэж байна. Орхон АЗЗА ТӨХК 2022 оноос эхлэн хот доторх замын засвар үйлчилгээг хариуцаж эхэлсэн. Хэдийгээр мэргэжлийн байгууллагадаа хариуцуулсан ч өнөөдөр бидний хот доторх авто машины зам энхэл доголтой, замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ бараг байхгүй байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Уг нь бол энэ замын цагаан зураасыг термопластикаар  тодруулахад багадаа 2 жил арилдаггүй гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг ч манайхны хийсэн цагаан тэмдэг тэмдэглээгээ ус бороотойгоо урсчхаад байх нь гайхмаар...