Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ХАЛДВАРТ СААГИЙН ВАКЦИНААС ХОЦОРСОН ХҮҮХДҮҮДИЙГ ДАХИН НӨХӨЖ ДАРХЛААУУЛНА

Сүүлийн таван жилд улсын хэмжээнд халдварт саагийн эсрэг вакцины бүрэн тунгаас хоцорсон 22.607 хүүхэд байна. Иймд халдварт саагийн эсрэг вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулахыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан.Манай аймгийн хэмжээнд тухайн Халдварт саа өвчин нь (Полиомиелит) полиовирүсээр үүсгэгддэг, бага насны хүүхдэд элбэг тохиолддог цочмог халдварт өвчин юм. Уг вирус нь булчингийн сулрал, саажилт үүсгэдэг бөгөөд хамгийн ноцтой тохиолдолд хөгжлийн бэрхшээл, үхэлд хүргэх аюултай байдаг. Иймд халдварт саагийн эсрэг вакцин нь энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга зам юм. Хоёр хүртэлх насны хүүхдийг товлолын дагуу сарын зайтай гурван удаа, бүрэн тунд хамрагдаагүй хүүхдийг тун хоорондын алдагдсан хугацааг харгалзалгүйгээр дараагийн тунгаар үргэлжлүүлэн дархлаажуулдаг байна. Тариулсан эсэх нь тодорхойгүй хүүхдийг нас харгалзахгүйгээр сарын зайтай хоёр удаа дархлаажуулах юм. Ийм хүүхдээ тухайн вазцинд хамруулж чадаагүй эцэг эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвүүддээ хандаарай