
Манай аймгийн шугамын асуудал байнгын яригдаж үүнд дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй бол өвлийн цагт дулаанаа авч чадахгүй байх нөхцөл бүрдэж байгааг мэргэжлийн байгууллагаас удаа дараа сануулсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар орон сууцыг дулаанаар хангадаг 90 гаруй км шугамын 50 хувь, цэвэр усны 110км шугамын 30 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2023-2024 оны хувьд байдлаар улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтад энэ ажил тусгагдаагүй учраас энэ өвлийн нөхцөл байдал дахин давтагдаж Эрдэнэтчүүд хүндхэн өвөлтэй золгох нь тодорхой юм. Үүнийг засварлахад ойролцоогоор 4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд төсөвт суулгаагүй учраас эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨҮГ-аас хэрэглэгчийн тарифыг нэмэх сонирхол байгаагаа өнөөдрийн аймгийн ИТХ-н хуралдааны үеэр илэрхийллээ.