
Монгол Улс татвар төлөгч иргэдээ дэмжиж анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, барьсан тохиолдолд 6 хүртэлх сая төгрөгийн татварын буцаан олголтыг олгодог. Энэ жилийн орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголтын хөнгөлөлтөд хамрагдсан иргэдийн буцаан олголтыг энэ 7 хоногтоо багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ. Энэ жил манай аймгийн хэмжээнд 964 иргэнд 438,2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн буцаалт, 1956 иргэнд 4,023.6 сая төгрөгийг орон сууцны буцаалтыг олгох юм байна. 2022 онд аймгийн хэмжээнд 2800 гаруй иргэн 3,8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авсан бол энэ жил нийтдээ 2888 иргэнд 4,4 тэрбум төгрөг буцаан олголт хийгдэх юм байна.