Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
4600 ГАРУЙ ХБИ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ НӨХЦӨЛ БҮРДЭХГҮЙ БАЙНА

Орхон аймаг дахь хүний эрхийн комиссын ажилтан төрийн үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллагуудаар ХБИ үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн тохижилт хэрхэн хийсэн судалгааг хийжээ. Өнөөдрийн байдлаар иргэдэд үйлчилж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тэргэнцэртэй иргэнд тухайн байранд орох нөхцөлийг бүрдүүлсэн байдалд судалгаа хийхэд 8 төрийн байгууллага стандартад зориулсан налуу замтай, шаардлага хангаагүй налуу замтай 3 байгууллага байна.Төрийн байгууллагуудаас ганцхан нутгийн удирдлагын ордон ХБИ-д үйлчлүүлэх боломжтой ариун цэврийн өрөөтэй байна. Манай аймагт нийт 4648 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа нь нийт хүн амын 4.3 хувийг эзэлж байгаа бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний 26.8 хувь нь төрөлхийн 73.1 хувь нь олдмол шалтгаантай. Эдгээр 4600 гаруй иргэдийн төрийн үйлчилгээ авах эрхийг нэг ёсондоо төрийн байгууллагууд үл ойшоож байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна.