
Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг "Энэ сарын 28, 29 нөөс эхлэн олгоно. Одоогоор хичнээн хүнд хэдэн төгрөгийн буцаан олголт хийгдэх нь тодорхойгүй байна. Сонирхуулахад 2022 оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. Гэхдээ энэ бидний авах ёстой НӨАТ-ын 10 хувийн дөнгөж 2 хувь нь. НӨАТ-ын буцаан олголтоо бүтэн авах хүсэлтийг иргэд гаргаж дуу хоолойгоо илэрхийлж цалингаасаа татвараа хасуулж гар дээр авсан мөнгөөрөө худалдан авалт хийгээд дахиад НӨАТ хасуулаад татвараар дарамтлуулсаар байгаагаа илэрхийлсэн ч төрийн чих “дүлий” сугалаагаа явуулсаар... Энэ эргээд тэдэнд ашигтай байгаа нь бараг нүдэнд ил ч нотолж чадахгүй. Буцаан олголт гэж хэдхэн төгрөг өгснөө бараг НӨАТ-ын буцаан олголтоороо амьдардаг гэх зэрэг доог тохуу хийсээр улаандаа гарсан доромжлол үйлдсээр байх... Ямартай ч төрийн “хишиг” нэртэй хөдөлмөрийнхөө хөлсөө энэ 7 хоногт дансандаа “дусаах”-нээ хэдүүлээ...