Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиодог. Энэ онд Орхон аймаг 1 сая 299 мянган га талбайд 4.7 сая мод тарина.
Мод тарих байршлууд:
- Жаргалант сумын Хонгор морьтын амын ойн санд 48 га талбайд 110 мянган ширхэг мод
- Хөшөөтийн даваанаас Гурван замын уулзвар хүртэл авто зам дагуу 476 мянган ширхэг мод
- Согоот уулын ойн санд 605 мянган ширхэг мод
- Говилын төмөр замын гармаас Хангал гол дагуу 40 га-д 3 сая мод
- Газар тариалангийн хөрс хамгаалах, ойн зурвас 18,2 мянган ширхэг модыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
- Хаягдлын далан орчим, цагаан тоосны дэгдэлтийг сааруулах ойн зурвас байгуулах ажилд 500 мянган ширхэг мод тарина
- Хот орчимд ногоон төгөл бий болгох зорилтын хүрээнд Гурван зам, Тарлан толгой, Сархиа уул орчмын 15 га талбайд 2500 ширхэг мод тарихаар төлөвлөжээ.