
Оновчтой даалгавар ба бодит үнэлгээ гэсэн агуулгын хүрээнд Ментор багш төсөл 20-р сургуулиас эхэлж байна. Энэхүү төслийн хүрээнд тус сургуулийн 6 багш даалгавраа оновчтой боловсруулж,сурагчдаа бодитоор үнэлж сурах юм. Тухайн багш нар мэргэжлийн бүлгээрээ нэгдэж хамтран суралцсанаар цаашид өөрийн сургуульдаа арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээнэ. Мэргэжлийн бүлгээрээ нэгдсэн шилдэг багш нарын 7 бүлэг 7 сургууль дээр өнөөгийн боловсролын чиг хандлага арга туршлагаа хуваалцан хөтөлбөрийн туршид хамтран ажиллах юм. Ментор багш хөтөлбөрийн хүрээнд Хүүхэд хөгжил ба шинэ үе шинэ чадвар Оновчтой даалгавар ба бодит үнэлгээ, Мэргэжил сонголт ба ирээдүйн ажил мэргэжил, Судлаач багш ба эрдэм шинжилгээний илтгэл, Судалгаанд суурилсан анги удирдахуй ба ангийн хөгжил, Хувь хүний хөгжил ба хамтын ажиллагаа, Заах арга зүй ба багшийн менежмент гэсэн агуулгаар мэргэжлийн бүлгүүд сургууль бүрд бэлтгэн үлдээхээрээ энэ төслийн үр өгөөж их юм.