Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН II УЛИРЛЫН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН ДӨРВӨН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байхаар болсон. Энэ оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл тавдугаар сарын дөрөвний өдрийн 09:00 цаг хүртэл цахимаар үргэлжилнэ.  Орхон аймагт өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад 119 иргэн оролцохоор бүртгүүлснээс 102 иргэн буюу 85,7 хувь нь оролцож 33 иргэн тэнцсэн байна. Дашрамд дурдахад, 2019 онд аймгийн ерөнхий шалгалтад 42 иргэн тэнцэж байсан бол 2020 онд 122 иргэн, 2021 онд 156 иргэн, 2022 онд 93 иргэн, 2023 онд 33 иргэн тус тус тэнцэн нийт 446 иргэн төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлээд байна. Эдгээр нөөцөд байгаа иргэдээс 2022 онд 39 иргэн, 2023 онд эхний гурван сарын байдлаар 23 тусгай шалгалт өгч төрийн албанд нэр дэвшин ажиллаж байна.