Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ ШААРДАХГҮЙГЭЭР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХАСАЛТ ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ

Хэн нэгэнд олон жилийн өмнө зарсан ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ нэр дээрээс хасуулаагүйгээс татварын өрөнд орох татварт өр үүсгэх тохиолдол иргэдийн дунд багагүй байна. Иймд зам тээврийн хөгжлийн яамны сайд, Сангийн сайдын хамтарсан түр гэрээгээр иргэдийн хасалт хийлгэх тээврийн хэрэгслийн торгуулийн тодорхойлолт шаардахгүй боллоо. Өөрөөр хэлбэл Авто тээврийн үндэсний төвөөс Тээврийн хэрэгслийн хасалтыг өмнө нь заавал цагдаагийн газар, татварын хэлтсийн тодорхойлолтыг үндэслэн хийдэг байсан бол шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор эдгээр тодорхойлолтуудыг шаардахгүй боллоо. Ингэж хасал хийснээр тухайн иргэдийн өр үүсэх байдлыг зогсоо Хасалт хийлгэх тээврийн хэрэгслийн татвар, торгуулийг дараа хэрхэн төлөх асуудлыг татварын байгууллагаас зохион байгуулах юм.