Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААР АШИГЛАЖ БАЙНА

2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар улсын бүртгэлийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай мэдээллийг ангилан тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, нээлттэй хаалттайгаас бусад мэдээллийг хязгаартай мэдээлэлд тооцож, тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээллийг өгөхөөр хуульчилж, хэрэгжүүлж байгаа. Тэгвэл регистрийн дугаар нь тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан байдаг. Энэ утгаараа хязгаартай мэдээлэлд багтаж байгаа юм. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 20 гаруй хуульд регистрийн дугаарыг шаардаж, аливаа нэг баримт бичигт илээр бичих зэрэг асуудал байна. Иймд регистрийн дугаарыг, хүний хувийн мэдээллийг ил болгохгүйгээр мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах асуудлыг судалж амгийн татварын хэлтэс зарим үйлчилгээндээ иргэний бүртгэлийн дугаарыг ашиглаж байна. Монгол Улсын нийт иргэнд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, мөн Е-BARIMT аппликейшнд нэвтэрч 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой