Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ИХ ХААДЫН ЦУВАА ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛД 2024 ОНД СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

2014 оноос эхлэлтэй бидний нэрлэдгээр Их хаадын цуваа орон сууцны хороолол бол манай аймагт хотхоны зохион байгуулалт өнгө үзэмж сайтай ганц хорооллын тоонд ордог. Тэр ч утгаараа тухайн хороолол өргөжин тэлж оршин суугчдын зүгээс сургууль цэцэрлэгийн барилга барих шаардлагыг аймгийн удирдлагуудад тавьсаар ирсэн юм. Гэвч хэмнэлтийн тухай хуулиар шинэ барилгын ажил эхлүүлэхгүй гэсэн шалтгаанаар тухайн ажил хойшилсон. Харин аймгийн засаг даргын зүгээс 2024 онд улсын төсөвт оруулж чадахгүй бол орон нутгаасаа ч хамаагүй шийдэж энэ ажлыг эхлүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.