УУРХАЙЧИН БАГТ ТАМИР ЗОЧИД БУУДЛЫН УРД 16 ДАВХАР, ГУРВАН БЛОК, 150 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА
Хотын дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр аймгийн Засаг дарга хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ОРХОН АЙМАГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГЫГ ГУРВАН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Дахин төлөвлөлтөд оруулах
Орлогод нийцсэн орон сууц төсөл
Эрчим хүчний хэмнэлттэй бие даасан ногоон амины орон сууц төсөл хэрэгжүүлж байна
ХОТЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ГУРВАН БАЙРШИЛД ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
1. Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамжны 11.9 га талбайд дахин төлөвлөлт хийж барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна.
2. Говил багт 1.3 га талбайг хамарсан хуучны барилгууд бий. Эдгээр 22 байранд 147 өрх амьдардаг. Гэсэн хэдий ч мэргэжлийн байгууллагаас эдгээр барилгад хүн амьдрах боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан байна. Тиймээс хуучны байрнуудыг нурааж дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн байна.
3. Уурхайчин багт Тамир зочид буудлын урд 1,3 га талбайг дахин төлөвлөлтөд оруулж 16 давхар, гурван блок, 150 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Мөн тухайн барилгын 4 давхрыг үйлчилгээний газрын зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ. Өмнө нь тухайн талбайд хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй иргэдийн хувийн өмчийн автомашины 123 граш байсныг буулгаж, эздэд нь нөхөн төлбөр олгосон байна. Дахин төлөвлөлтөд оруулснаар хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй, өнгө үзэмж муутай, их талбайг хамарсан барилгуудын тоо цөөрч, орчин үеийн стандартын шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай орон сууцны тоо нэмэгдэх сайн талтай юм.