Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БАЙГАА 143 ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЗАСВАРЛАЖ ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Дулааны улирал ирлээ. Үүнийг гэрчилж хүүхдүүдийн дуу цангинасан тоглоомын талбай амь орж эхэллээ. Аймгийн хэмжээнд нийт 143 хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай байдаг. Эдгээр тоглоомын талбайг арчлах өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг хот тохижуулах газрын хамт олон хийж гүйцэтгэдэг юм. Энэ сарын 13наас эхлэн Баян-Өндөр сумын ЗДТГ, ХТГ бүх тоглоомын талбайд үзлэг шалгалт хийж засварлах ажлыг эхлүүллээ. Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангаж хүүхдэд эрсдэлгүй тоглоомын талбайг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд иргэд засвар хийлгэх шаардлагатай эрсдэлтэй газруудыг мэдэгдэж хамтран ажиллах боломжтой юм.