
Иргэдийн зүгээс мах худалдан авч идэхдээ ямар нэгэн эмийн үлэгдэл буглаа үүссэн байдал их байгааг олон нийтийн сүлжээнд нийтлэх боллоо. Үүнийг идсэнээр хүний биед сөргөөр нөлөөлж болох тул мэргэжлийн байгууллагаас мал эмнэлэгийн газрын ариун цэврийн лабораторт шинжлүүлэх боломжтойг хэлж байна. Тухайн бор болон цагаан янз бүрийн хэлбэрээр малын маханд үүссэн зүйл нь вакцины буруу тарилт, шинж тэмдэгийн эмчилгээг малчид дуран мэдэн хийснээс, шинж тэмдэгийн гаралт ч байж болохыг мэргэжлийнхэн хэлж байна. Эмчилгээ хийлгэсэн малыг 28 хоног махлахгүй байх ёстой юм. Хэрэв таны худалдан авсан маханд ийм төрлийн буглаа үүсэн бол аймгийн мал эмнэлгийн газарт хандан шинжлүүлж эмийн үлдэгдэл байгаа эсэхээ тогтоолгох боломжтой юм.