
Өнөөдрөөс эхлэн зөвлөх багш нарын чиглүүлгээр багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангаж, багш нарын заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургуулийн менежмент-багшийн тасралтгүй хөгжилд ментор багшийн оролцоо төсөл манай аймагт хэрэгжиж эхэллээ. Энэхүү төсөл алслагдсан багийн сургууль болох ерөнхий боловсролын 2, 3, 7, 15, 17, 18, 20 сургуулиудад хэрэгжих юм. Тухайн төслийг УИХ-н гишүүн Д.Батлутын ажлын албанаас санаачлан аймгийн ЗДТГ, БШУГ, Багшийн хөгжлийн гарц ТББ хамтран зохион байгуулж байна. Ментор багш нараар чиглүүлсэн Хүүхэд хөгжил ба шинэ үе шинэ чадвар, Оновчтой даалгавар ба бодит үнэлгээ, Судалгаанд суурилсан анги удирдахуй ба ангийн хөгжил, Судлаач багш ба эрдэм шинжилгээний илтгэл, Хувь хүний хөгжиж ба хамтын ажиллагаа, Мэргэжил сонголт ба ирээдүйн ажил мэргэжил, Заах арга зүй ба багшийн менежмент гэсэн 7 мэргэжлийн хөгжлийн бүлэг сонгогдсон сургуулиудад хуваарийн дагуу ажиллах юм.