
Монголын сувилагчдын нийгэмлэгээс 2023 оныг “Сувилагчийн эрхийг хамгаалах” жил болгон зарласан. Үүний хүрээнд сувилагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн уулзалт сургалтыг үе шаттайгаар хийж байна. Өнөөдөр Орхон аймагт төвийн бүсийн аймгуудын сувилагчдын зөвлөгөөн болж байна. Дархан, Хөвсгөл, Булган, Төв, Орхон Сэлэнгэ аймгийн 300 гаруй сувилагч өнөөдрийн уулзалтад хамрагдаж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд Сувилагч ба эрүүл мэнд аяныг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд сургалтад хамрагдаж буй сувилагчдыг хавдрын эрт үеийн илрүүлэг үзлэгт бүрэн хамруулах юм.